ШУУРХАЙ: БНТУ руу 35 хүний бүрэлдэхүүнтэй эмч, сувилагчдын баг илгээх саналаа ЭСЯ-нд хүргүүлжээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:turk/gazar hodlolt/туркк.jpg

Туркт болсон газар хөдлөлтийн улмаас тус улс IV зэргийн онцгой байдал зарлав. Тэгвэл АНУ, Япон, Азербейжан, Узбекистан, Энэтхэг, Испани, Румын, Малайз, Орос, Франц, Алжир, Гүрж гэх мэт улсууд аврагчид болон эрэлч ноход, явуулын эмнэлгүүдийг илгээгээд байгаа юм. Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох 35 хүний бүрэлдэхүүнтэй эмч, сувилагчдын баг, хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүн илгээх саналаа Турк Улсын Элчин сайдын яаманд хүргүүлжээ. Мөн Сири Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон байна.