Шатрын УАШТ-ий шигшээд өрсөлдөх шатарчид тодорлоо

Спорт
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/20230320/XXAX.jpg

Шатрын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 61, эмэгтэйчүүдийн 53 дахь удаагийн хагас шигшээ тэмцээн гуравдугаар сарын 14-19-ны өдрүүдэд “Дүүрэн” төвийн байранд боллоо. Хагас шигшээд эрэгтэй 102, эмэгтэй 70 шатарчин швейцарь системээр 9 өрөг тоглосон юм. Тэмцээнээс ангилал бүрт эхний 11 байрт орсон шатарчидтай өнгөрсөн жилийн улсын аварга их мастер А.Энхтуул, Д.Батсүрэн нар нэмэгдснээр шигшээ тэмцээнд өрсөлдөхөөр боллоо.

Эрэгтэйчүүдийн ангилал:

1.IM С.Ган-эрдэнэ - 8.5 оноо

2.GM С.Билгүүн - 8.0 оноо

3.GM Г.Мөнхгал - 8.0 оноо

4.IM Б.Мөнгөнтуул - 8.0 оноо

5.IM Г.Амартүвшин - 8.0 оноо

6.MK Х.Өлзийхишиг - 8.0 оноо

7.FM Э.Энхнар - 8.0 оноо

8.FM С.Чингүүн - 7.5 оноо

9.FM М.Амилал - 7.5 оноо

10.WIM Т.Мөнхзул - 7.5 оноо

11.FM Г.Булганхан - 7.5 оноо

Эмэгтэйчүүдийн ангилал:

1.WCM Г.Мөнгөнзул - 8.5 оноо

2.WMK Э.Хүслэн - 8.0 оноо

3.WFM Б.Алтантуяа - 8.0 оноо

4.WIM Б.Баярмаа - 7.5 оноо

5.WMK Э.Энхрий - 7.5 оноо

6.WIM Д.Янжиндулам - 7.5 оноо

7.WCM Э.Удвал - 7.5 оноо

8.WFM Д.Мөнхзул - 7.0 оноо

9.WNM М.Мандухай - 7.0 оноо

10.WCM Х.Баясгалан - 7.0 оноо

11.WCM Н.Энхболор - 7.0 оноо