Х.Ганхуяг: Гадаадын хөрөнгө оруулалтыг татах зөвхөн ЭЗХ-ийн сайдын ажил биш. Ажлаа “амралтын газар“ гээд ойлгочихсон байгаа гадаадад суугаа Элчин сайд, төлөөлөгч нарыг энэ тал дээр үүрэгжүүлмээр байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Hassuuriin ganhuyag/MPA PHOTO2022 (112 of 93).jpg

Гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлд гадаадад суугаа Элчин сайд, төлөөлөгч нарыг үүрэгжүүлэх шаардлагатай талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг байнгын хорооны хуралдааны үеэр хэллээ. Тэрбээр "Гадаадын хөрөнгө оруулалтыг татах зөвхөн ЭЗХ-ийн сайдын ажил биш. Ажлаа "амралтын газар" гээд ойлгочихсон байгаа гадаадад суугаа Элчин сайд, төлөөлөгч нарыг энэ тал дээр үүрэгжүүлмээр байна. Гадаад гэсэн үг орсон бүгдийг жадлан эсэргүүцдэг. Англи хэл, гадаадын хөрөнгө оруулалтыг жадлан эсэргүүцдэг сэтгэхүйгээсээ салахгүй бол бид хоцорч яваад байна" гэв.