Э.Бат-Үүл: Гудамжинд коммунистууд ч, фашистууд ч бүгд ардчилагчид байдаг

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Bat-Uul/Uul baatar.jpg

Ардчилсан нам дахь улс төрийн клубүүдийн нэгдсэн "GRAND MEETING" зөвлөгөөн үргэлжилж байна. Энэ үеэр АН-ын гишүүн, Хотын дарга асан Э.Бат-Үүл дараах байр суурийг илэрхийлсэн юм.

Тэрбээр "Гудамжинд коммунистууд ч, фашистууд ч бүгд ардчилагчид байдаг. Ардчилал чиний итгэл үнэмшил, үнэт зүйл мөн үү гэдэг нь эрх мэдэлд гарах үед мэдэгддэг. Харамсалтай нь бид эрх барихад манайд коммунистууд ч, фашистууд ч байсан гэдгийг ойлгосон. Ингэж бидний гууль нь цухуйж эхэлсэн" гэв.