Хараа голын том гүүрний тулгуур хазайснаас нурах эрсдэл үүссэн тул явган болон автомашины хөдөлгөөнийг хаалаа

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:obeg/28.jpg

Томоохон гол мөрнүүдийн усны түвшин нэмэгдэж, үерийн нөхцөл байдалд байгаа билээ. Тэгвэл Сэлэнгэ аймгийн Хараа голын том гүүрний 8 баганын нэгдүгээр тулгуур нь хазайж гүүр нурах эрсдэл үүссэн талаар албаныхан мэдээллээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан гүүрэн дээгүүрх явган болон автомашины хөдөлгөөнийг зогсоогоод байгаа аж.