Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Нүхэн гарцуудын усыг соруулж, цэвэрлэж дууслаа
00

Улаанбаатарт үргэлжлэн орсон борооны улмаас усанд автсан, үерт өртсөн байршлуудын лаг, шаврыг зөөж тээвэрлэн, орчны бохирдлыг цэвэрлэж байгаа билээ. Тухайлбал, Баянмонгол, Соёолжийн нүхэн гарцуудын усыг соруулж, цэвэрлэж дуусчээ. Одоо үргэлжлүүлэн үерийн улмаас үүссэн лаг, шаврыг цэвэрлэсний дараа ариутгал, халдваргүйжүүлэлт хийх юм.



