ТЦА: Дарханаас-Эрдэнэт-Хөтөл явах замыг түр хаалаа

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:5 Шар/358548823_260935899901635_2760802198368153851_n.jpg

Үргэлжилсэн борооны улмаас үүссэн үерийн нөхцөл байдал нийслэл гэлтгүй орон нутагт хүндэрч буй. Тэгвэл Дархан-Уул аймгийн урд постоос Эрдэнэтийн гүүр явах замын урд хэсэг үерт автсан байна. Үүнтэй холбоотойгоор Дарханаас-Эрдэнэт-Хөтөл явах замыг түр хааж байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.