ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД: Драгон автовокзалыг энэ сарын 21-ний дотор Толгойтын “Номин реалтор” ХХК-ний байр руу нүүлгэхээр шийдвэрлэжээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:dragon/IMG_7706.jpg

Сонгинохайрхан дүүрэгт байрлах Драгон автовокзал нь 08 сарын 21-ний дотор Сонгинохайрхан дүүргийн, Толгойтын 18-102 тоотод байрлах “Номин реалтор” ХХК-ний байр руу нүүлгэхээр шийдвэрлэсэн талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Шинээр нүүж очих хэсэг нь одоогийн Драгон автовокзалын талбайгаас тав дахин том, хүлээлгийн танхим 2.7 дахин том аж.