“ХАНЖӨҮ 2022”: Б.Гончигсүрэн алтан медалийн төлөө барилдана

Спорт
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:иргэн болормаа/ө-Recovered-Recovered-Recovered copy.jpg

“Ханжөү 2022” Азийн XIX наадмын гурав дахь өдрөө БНХАУ-д үргэлжилж байна.

Манай улсын тамирчин жүдо бөхийн -100 кг-ын жинд “Хилчин” спорт хороо, Жи-Мобайл компанийн тамирчин Б.Гончигсүрэн алтан медалийн төлөө барилдахаар шалгараад байна.

Тэрбээр хоёрын даваанд БНСУ-ын Вүн Жон-Хүнийг ялсан юм. Хагас шигшээд АНЭУ-ын Жафар Костоевтой оноолт таарч, түүнийг ялснаар ийнхүү Азийн наадмын жүдо бөхийн -100 кг-ын жинд аваргын төлөө хүч үзэхээр болжээ.