ХАНЖӨҮ 2022: Байт харвааны төрөлд Б.Отгонболд шөвгийн наймд үлдлээ

Спорт
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:сумка/385481843_1738383236587722_5729825567547754817_n.jpg

Ханжөү 2022 спортын наадам БНХАУ-ын Ханжөү хотод үргэлжилж байгаа билээ. Байт харвааны төрөлд сонгодог харвааны ганцаарчилсан ангилалд Б.Отгонболд гурав ялснаар шөвгийн наймд өрсөлдөх боллоо.

Манай улсын тамирчин эхлээд Ливаны Эл Райесийг 6:0-ээр, дараа нь Японы Такахарү Фүрүкаваг 6:5-ын харьцаатай , Хятадын Тайпэйгийн Тан Чи Чуныг 6:2-ын харьцаатай буулган авснаар шөвгийн наймд Индонезийн Эга Агата Салбабиллатай учраа таарсан байна. Манай харваач маргааш буюу аравдугаар сарын 3-нд 15 цаг 20 минутаас харвах юм.