“Ханжоу-2022” Азийн пара наадамд Манай улсын 68 тамирчин оролцож байна

Спорт
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:_shariljjj/aziin naadam/дара.jpg

БНХАУ-ын Ханжоу хотод болж буй Азийн зуны спортын пара наадам өнөөдөр буюу аравдугаар сарын 19-ны өдөр эхлэж байна. Манай улсаас 68 тамирчин спортын 14 төрөлд оролцох юм.

Азийн наадмын Монголын багийн ахлагчаар Д.Нямхүү ажиллаж байгаа бол Монголын багийн тугийг пауэрлифтингийн “Токио-2020” паралимпын аварга, “Рио-2016” паралимпын хүрэл медальт, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, дэлхийн цомын аварга, Ази тивийн аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ, пара таеквондогийн ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Азийн АШТ-ий дөрвөн удаагийн аварга, “Парис-2022” гранпригийн алт, “Софи-2022” гранпригийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Хүрэлбаатарын Энхтуяа нар залах юм.

Энэхүү наадамд сайн дурын 321 мянга гаруй ажилтан санал ирүүлсний 20 гаруй нь хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээт иргэд байжээ.