Д.Гантулга: НӨАТ буцаан олголтыг 5 хувь болгох асуудал аль хэдийн хийгдэх байсан зүйл

Эдийн засаг
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:ediin zasagchid/ыа.jpg

МҮХАҮТ-аас “Нэмэгдсэн өртгийн албан татварын асуудлаар бизнес эрхлэгчдийн байр суурь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр аж ахуй эрхлэгч, бизнесийн салбарынхан тэгш бус өрсөлдөөний орчинг бий болгож байгаа НӨАТ-ын татварыг ижил тэгш болгож далд эдийн засгийг илрүүлэх, улмаар улсын төсөвт орлогын нэмэгдүүлэх боломж байгаа талаар хэлж байлаа.

Шилэн хийц ХХК-ын захирал Д.Гантулга "НӨАТ буцаан олголтыг 5 хувь болгох асуудал аль хэдийн хийгдэх байсан зүйл. НӨАТ-ын босго гэх зүйлийг байхгүй болгох хэрэгтэй. Эрх тэгш байдлыг л нийгэмд бий болгох хэрэгтэй" гэв.