Осол гаргасан гэх хоёр жолоочийг хоёуланг нь цагдан хорьжээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:obeg/dunjingarav/7.jpg

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзвар орчимд 60 тн газ тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын машинтай мөргөлдсний улмаас дэлбэрч, гал гарсан ноцтой осол гарсан. Гал ойролцоох 60 айлын орон сууц болон иргэдийн автомашин руу тархаж, 30 машин өртөөд байгаа юм.

Тэгвэл осол гаргасан гэх “Дашваанжил” ХХК-ийн жолооч Р-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, түүнчлэн өөрийн болон бусдын эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй гэж үзэж прокурор баривчлах саналыг шүүхэд хүргүүлсэн бөгөөд шүүх прокурорын саналын дагуу шийдвэрлэсэн байна.

Мөн ачааны автомашинтай мөргөлдсөн Ниссан Патрол маркын автомашины жолооч М-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хойшлуулшгүй тохиолдол, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр баривчилжээ.

Тодруулбал, тэднийг 48 цагийн хугацаатай цагдан хорьсон байна.