Биатлоны холбооны залуучуудын цомын аваргын тэмцээнд Монголын тамирчид 19-р байр эзлэв

Спорт
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:8  4/shine/ыёб.jpg

Олон улсын биатлоны холбооны залуучуудын цомын аварга шалгаруулах тэмцээн болж манай үндэсний шигшээ багийн тамирчид дасгалжуудагч олимп, дэлхийн аварга А.Попов, ОУХМ Ц. Мөнх-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нарын удирдлага дор өрсөлдөж, ОУХМ Э.Энхсайхан 10км-ын Спринт уралдаанд шагналт 6 дугаар байрт шалгарлаа.

Харин спортын мастер Ж.Гантулга 68-р байр, Б.Хонгор 98-р байрт тус тус эзэллээ. Энэхүү тэмцээнд Монголын баг тамирчид 39 орны багаас 19 дүгээр байранд шалгарсан байна.