Төв аймгийн Баян сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, улсын арслан Р.Пүрэвдагва үзүүрлэв

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:_shariljjj/Намуу/зурагнууд/3.3/MPA PHOTO-1314 (1).jpg

Төв аймгийн Баян сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын арслан Р.Пүрэвдагва үзүүрлэжээ.

Тэдэнтэй хамт шөвгийн дөрөвт, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, улсын начин Д.Хүдэрбулга, Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, аймгийн арслан Н.Дашдаваа нар үлдсэн байна.