АТГ-т 93 өргөдөл, гомдол ирснээс 65,6 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй байна

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
10
legacy:2024/06/йц эй.jpg

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 3 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 93 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлсэн гэдгийг АТГ-аас мэдээллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 65.6 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалт, тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 212 дуудлага хүлээн авчээ.

АТГ