УУЛЧДЫН ХОЛБОО: Амиа алдсан хоёр уулчин маань Дэлхийн дээвэрт хөтөчгүй гарсан анхны Монгол уулчид боллоо

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:441233964_368505526220756_6863090173636018245_n.png

Эверестийн оргилд гарах оролдлого хийх үедээ Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарын хоёр уулчин сураггүй алга болж, эрэн хайх ажиллагааны дүнд тэдний цогцсыг олсон билээ. Эверестийн оргил 8848 м д.т.д өндөрт хүчилтөрөгч, шерпа нарын тусламжгүй авиралтаа хийхээр зорьсон тэднийг Дэлхийн дээвэрт хөтөчгүй гарсан анхны Монгол уулчид болсныг баталсан талаар Монголын уулчдын холбооноос мэдэгдлээ.

Эргэн сануулахад, Дэлхийн дээвэр Эверест (8848 м д.т.д) оргил руу авиралт хийхээр 3 уулчид маань явсан билээ. Авиралтаа эхлүүлсэн 3 уулчны нэг Д.Отгонхүүгийн бие муудаж үндсэн кэмпт ирсэн бол авиралтаа үргэлжлүүлсэн Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар 4-р кемпээс дээш яваад 2 хоногийн турш холбоогүй, сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байдаг. Улмаар эрэн хайх ажиллагааны явцад тэдний цогцсыг олсон.