ДАШТ: ОУХМ Б.Баасанхүү аваргын алтан медалийн төлөө 22.00 цагаас барилдана

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:judo/85e6c5f31055f05bbe444502bee59dd8.jpg

2024 оны насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 19-24-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо зохион байгуулагдаж буй. Тус тэмцээний жүдо бөхийн -48кг жингийн хэсгийн барилдаанд олон улсын хэмжээний мастер Бавуудоржийн Баасанхүү хэсгийн Португалын бөх Катрина Костаг ялж, шөвгийн дөрөвт шалгарсан.

Тэгвэл эмэгтэйчүүдийн -48, -52 болон эрэгтэйчүүдийн -60 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаанууд 22:00 цагт эхэлнэ. -48 кг-ын жинд ОУХМ Бавуудоржийн Баасанхүү аваргын алтан медалийн төлөө АДАШТ-ий хошой хүрэл медальт Италийн Ассунто Скуттотой хүч үзнэ