Д.Бат-Эрдэнэ: Сонгогч “Би унших бичих туслалцаа авмаар байна” гэж хандсаны дагуу хэсгийн хорооны ажилтан санал тэмдэглэх зааварчилгаа өгсөн

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Songuuliin huuli 2024/хззз232.jpg

2024 оны УИХ-ын ээлжит сонгууль үргэлжилж байна. Сонгуультай үйл явцтай холбогдуулан албаныхан мэдээлэл хийлээ. Энэ үеэр СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ санал авах хэсгийн хорооны ажилтан сонгогчийн бүхээгний дэргэд очиж, саналаа өгөх процесст оролцсон гэх агуулга бүхий олон нийтийн сүлжээнд тархаад буй зурагт тайлбар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Сонгогч саналын хуудас аваад бүхээгний ард суусныхаа дараа “Би унших бичих туслалцаа авмаар байна” гэж хандсаны дагуу хэсгийн хорооны ажилтан санал тэмдэглэх зааварчилгаа өгсөн юм байна" гэлээ.