Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
УРЬДЧИЛСАН БАЙДЛААР: Н.Учрал, О.Батнайрамдал, Ц.Баатархүү, Н.Батсүмбэрэл, Д.Цогтбаатар, Х.Болормаа нар Сүхбаатар, Чингэлтэйн бүсэд ялалт байгууллаа
00

УИХ-ын ээлжит сонгуулийн хяналтын тооллогын үр дүнг яг одоо танилцуулж байна. Хэсгийн хороодын мэдээлэл бүрэн ирж дууссаны дараагаар гараар тоолж эхлэх юм. Одоогийн байдлаар УИХ-ын сонгуулийн 10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн сонгогчдын санал бүрэн ирлээ.
Тус тойргийн тухайд нийт зургаан мандаттай юм. Санал хураалтын урьдчилсан дүнгээр,
1. Ням-Осорын Учрал
2. Отгоншарын Батнайрамдал
3. Цэндийн Баатархүү
4. Нацагдоржийн Батсүмбэрэл
5. Дамдины Цогтбаатар
6. Хөххүүгийн Болормаа нар ялалт байгууллаад байна.



