УРЬДЧИЛСАН БАЙДЛААР: Х.Баттулга, Л.Энх-Амгалан, Д.Батлут, Б.Бат-Эрдэнэ, Д.Үүрийнтуяа, Л.Мөнхбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нар хойд бүсэд ялалт байгууллаа

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Battulga Erunhiiluch/329462007_758120961989081_9183183468572624301_n.png

УИХ-ын ээлжит сонгуулийн хяналтын тооллогын үр дүнг яг одоо танилцуулж байна. Хэсгийн хороодын мэдээлэл бүрэн ирж дууссаны дараагаар гараар тоолж эхлэх юм. Одоогийн байдлаар УИХ-ын сонгуулийн 4-р тойрог буюу Булган, Хөвсгөл, Орхон аймгийн сонгогчдын санал бүрэн ирлээ.

Тус тойргийн тухайд нийт найман мандаттай юм. Санал хураалтын урьдчилсан дүнгээр,

1. Халтмаагийн Баттулга

2. Лувсанцэрэнгийн Энх-Амгалан

3. Дамбын Батлут

4. Бат-Өлзийн Бат-Эрдэнэ

5. Доржсүрэнгийн Үүрийнтуяа

6. Лхагвын Мөнхбаатар

7. Жадамбын Бат-Эрдэнэ

8. Цэрэнпилийн Даваасүрэн нар ялалт байгууллаад байна.