УРЬДЧИЛСАН БАЙДЛААР: Л.Оюун-Эрдэнэ, М.Бадамсүрэн, Ц.Идэрбат, У.Отгонбаяр, Л.Соронзонболд, Ш.Бямбасүрэн, М.Ганхүлэг зүүн бүсэд ялалт байгууллаа

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:oyuk sanal/х10.jpg

УИХ-ын ээлжит сонгуулийн хяналтын тооллогын үр дүнг яг одоо танилцуулж байна. Хэсгийн хороодын мэдээлэл бүрэн ирж дууссаны дараагаар гараар тоолж эхлэх юм. Одоогийн байдлаар УИХ-ын сонгуулийн 6-р тойрог буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн сонгогчдын санал бүрэн ирлээ.

Тус тойргийн тухайд нийт долоон мандаттай юм. Санал хураалтын урьдчилсан дүнгээр,

1. Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ

2. Мягмардоржийн Бадамсүрэн

3. Цагаанхүүгийн Идэрбат

4. Ухнаагийн Отгонбаяр

5. Лхагвасүрэнгийн Соронзонболд

6. Шинэбаярын Бямбасүрэн

7. Мөнгөнцогийн Ганхүлэг нар ялалт байгуулаад байна.