Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
МАН-ын УЗ: МАН-ын Генсекээр Я.Содбаатарыг нэр дэвшүүлэхийг дэмжлээ
00

Монгол Ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдаж зарим томилгоог хэлэлцлээ. УЗ-ийн хурлаар МАН-ын Генсекээр ЕТГ-ын дарга Я.Содбаатарыг томилуулахаар нэр дэвшүүлэхийг дэмжсэн юм. Түүнчлэн УИХ-ын даргад ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгаланг нэр дэвшүүлж, улмаар дэмжжээ.
Мөн Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг томилуулахаар нэр дэвшүүлэхийг дэмжсэн юм. Үргэлжлүүлэн чуулганы хуралдааны дараагаар намын дэд дарга болон бүлгийн даргын томилгоог хэлэлцэх аж.



