МАН-ын УЗ чуулганы дараа хуралдаж, УИХ-ын дэд дарга, бүлгийн даргын асуудлыг хэлэлцэнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/12/321993661_3283549355218637_330439438169527592_n.jpg
legacy:2026/04/MANtemdeg1.jpg

Монгол Ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдаж зарим томилгоог хэлэлцсэн юм. УЗ-ийн хурлаар УИХ-ын даргад ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгаланг, Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг, МАН-ын Генсекээр Я.Содбаатарыг нэр дэвшүүлэхийг дэмжээд байна.

Тэгвэл өнөөдөр 126 гишүүний анхдугаар чуулганы дараагаар намын Удирдах зөвлөл дахин хуралдах товтой байна. Тус хурлаар УИХ-ын дэд дарга болоод намын бүлгийн даргын асуудлыг хэлэлцэх аж. Одоогийн байдлаар бүлгийн даргаар С.Бямбацогт, Э.Бат-Амгалан нарын нэгийг томилж магадгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж буй. Мөн ЗГХЭГ-ын даргаар ЦХХХ-ны сайд Н.Учралын нэр яригдаж байгаа талаар бид өмнө мэдээлсэн билээ.