УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Баттулга яригдаж эхэллээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Battulga/448914506_1170670140649658_5003027073394457529_n.jpg

Ес дэх удаагийн парламент өнөөдөр нээлтээ хийж, гишүүд тангаргаа өргөлөө. Үүнтэй зэрэгцэн намууд дээр зарим томилгоо яригдаж байна. Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулгын нэр яригдаж эхэллээ.

Дашрамд дурдахад, МАН-ын хувьд хэд хэдэн томилгоог өнөөдөр өглөө Удирдах зөвлөлөөрөө авч хэлэлцсэн юм. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн даргын асуудлыг чуулганы хуралдааны дараагаар тус намын Удирдах зөвлөл хуралдаж шийдвэрлэх аж. Одоогоор бүлгийн даргаар С.Бямбацогт, Э.Бат-Амгалан нарын нэгийг томилж магадгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж буй.