Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд руу салдаг уулзвар хүртэлх замыг шинэчилж байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:zam/ужхэ.jpg

Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд руу салдаг уулзвар хүртэлх 9.5 км авто замыг шинэчилж байна. Тодруулбал, тус ажил нь зургаадугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 30-нийг дуустал хийхээр төлөвлөжээ. Үүний хүрээнд эхний ээлжийн ажил зургаадугаар сарын 27-ноос долоодугаар сарын 8 хүртэл суурь хучилт болон тэмдэг тэмдэглээг засварлахаар ажиллаж байна. Хоёрдугаар хэсгийн ажил наадмын дараагаас үргэлжлэх аж.