ЧУУЛГАН: Ардчилсан намын бүлэг 20 минутын завсарлага авлаа

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2024/08/өжмхэ.jpg

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын дэд даргаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нарыг дэмжиж, томиллоо. Мөн УИХ-д суудалтай намуудаас бүлэг байгуулах тухай ирүүлсэн тогтоолыг асуудлыг хэлэлцэж баталсан. Үүний дараагаар байнгын хороодтой холбоотой асуудлыг хэлэлцэх байв.

Гэвч Ардчилсан намын бүлгээс хэлэлцэх асуудалтай холбогдуулан 20 минутын завсарлага авлаа. Чуулганы хуралдаан 11.00 цагаас үргэлжилнэ.