Малаа хариулж яваад сураггүй алга болсон хүүхдийн цогцсыг олжээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:TSEG/337715390_6662332657113728_1623022493724336938_n.jpg

Малаа хариулж яваад сураггүй алга болсон хүүхдийн цогцсыг олжээ. Тодруулбал, Ховд аймаг, Дуут сум Шивэр багийн "Хар сайр" гэдэг газарт долоодугаар сарын 6-ны өдрийн 17:00 цагийн орчим бага насны хүүхэд явганаар малаа хариулж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг долоодугаар сарын 7-ны өдрийн 00:25 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08:45 цагт тус багийн "Хар сайр" гэдэг газар /гэрээс нь зүүн зүгт 2 км/-аас цогцсыг олж Буянт сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.