Б.Батбаатар: УИХ дахь АН-ын бүлэг ЗГ-т хамтарч байгаа учраас сөрөг хүчин гэдгээсээ татгалзаж, бүлгийн статусаасаа гарах хэрэгтэй

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/10/batbaatarb.jpg

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатар "УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газарт хамтарч байгаа учраас сөрөг хүчин гэдгээсээ татгалзаж, бүлгийн статусаасаа гарах хэрэгтэй. Үе үеийн Засгийн газар байгуулагдахад кнопоо үнэлж, зарчим байр сууриа барьж чадаагүй УИХ-ын гишүүд байсан шүү дээ " гэлээ.