Дорноговь аймагт зөвшөөрөлгүйгээр ус ашиглаж байсан ААН-ийн үйл ажиллагааг түр зогсоов

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:зөвшөөрөлгүй2.jpg
legacy:зөвшөөрөлгүй1.jpg

Дорноговь аймгийн Айраг сумын нутагт дэвсгэрт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч "Би Ти девелопмент" ХХК нь ус ашиглах зөвшөөрөл, гэрээ байгуулаагүй үйл ажиллагаа явуулсан зөрчлийг тус аймгийн Байгаль орчны газраас илрүүлжээ.

Зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд тус компанийн уурхайн ус ашиглалтын үйл ажиллагааг зогсоосон бөгөөд мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.