Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Х.Ганхуяг: Улам л том засаг, олон төрийн албан хаагчтай байдлыг бий болгох гээд байна шүү дээ
00

УИХ-ын Төсвийн байнгын хороогоор 2024 оны улсын төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Төрийн албан хаагчдын тоог цомхон байлгана гэж ЗГ-ын мөрийн хөтөлбөрт тусгасан байсан. Гэтэл урсгал зардалаа 1.2 их наядаар нэмсэн байна. Улам л том засаг, олон төрийн албан хаагчтай байдлыг бий болгох гээд байна шүү дээ" гэлээ.



