ЦЕГ: Араб иргэд шонхор шувуу барьж буй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Холбогдох шалгалтуудыг хийж байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
130
legacy:TSEG/purevdelger/456133137_491484630180093_7152027095107030191_n.jpg

Арабын иргэд шонхор барьсан гэх асуудалтай холбоотойгоор Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Г.Пүрэвдэлгэр хэлэхдээ,

"Өвөрхангай аймагт Араб иргэд шонхор шувуу барьж байгаа талаарх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Одоогоор холбогдох шалгалтуудыг хийж байна.

Мөн үүнтэй холбоотойгоор Цагдаагийн алба хаагч авлига авсан гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Иймд уг асуудалд дотоод хяналт шалгалт хийхэд,

“Хайрханы хишиг” амралтын газрын баруун талд Араб улсын иргэний унаж явсан тээврийн хэрэгсэл жалга руу орсон байсан тул цагдаагийн алба хаагч шалгалтын ажиллагаа явуулах үүднээс ачилтын машин дуудаж, машин ачуулсан байсан. Ачилтын зардлыг тухайн улсын иргэд хариуцсан байсан бөгөөд үүнийг цагдаагийн алба хаагч авлига авсан хэмээн мэдээлэл цацагдсан байна.

Өөрөөр хэлбэл цагдаагийн алба хаагч авлига аваагүй гэдэг нь тогтоогдсон. Хэрэв авлига авсан бол хууль ёсны хариуцлага хүлээлгэнэ. Мөн цагдаагийн алба хаагчийг гүтгэсэн тохиолдолд мөн худал мэдээлэл тараасан тохиолдолд шалгалтын ажиллагааг явуулна.

Түүнчлэн тухайн улсын иргэд зөвшөөрөлтэйгөөр шонхор шувуу барьсан эсэхийг холбогдох албанаас шалгаж байна" гэлээ.

Хуваалцах:130

СЭТГЭГДЭЛ (13)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Холбогдох байгууллагууд нь ажлаа хийхгүй нутгийн иргэд ажлыг нь хийх болж байна уу

  • З
    Зочин

    Авилга авахыг завдсан юм биш үү?

  • З
    Зочин

    Шалгаж байна л гэх үр дүн хаана байнаа. Үнэн худал нь мэдэгдэхгүй таг болдог. Төрийн байгууллагууд ажилаа хийхээ больсон

  • З
    Зочин

    zuvshuurultei bolood l barij bgaa sh dee.butsaagad gutgelge hiisen humuusiig barij hori

  • E
    eej

    arabuudiig alya aa. alaltsya aa

  • Д
    даваасүрэн

    Цагдаа авилга авсан үнэн ёрөнхий авдаг үнэн биз дээ

  • З
    Зочин

    arab ulsiin irged idleg shonhor barisaniig ard irged tawiulsan bichleg baihad tsagdaagiin gazar ni shonhor bariagui tagtaa.nogtruu barsan shalgaj bn ch geh shig arai l teneg ym aa

  • З
    Зочин

    Авилга аваагүй нь тогтоогдсон хэрэв авсан бол хариуцлага тооцно

  • З
    Зочин

    Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

  • Э
    Эрдэнэчимэг

    Хэзээ та нар бэлэн мөнгө авч байлаа.

  • С
    Самдан

    Ачилтын хөлс 4 сая Т бх уу...бас цагдаагын албан хаагч шууд бэлнээр авдаг журам байдаг уу...тэр дугуй савтай нь юу вэ 20ш бсан...бас ачилтанд хэрэгтэй юу

    • З
      Зочин

      Үнэн бол жалганы зураг нь гарна он сартайгаа, хэлж чадахгүй. Бохир хамгаалж байндаа. Итгэх итгэл байхгүй. Шуналууд биенээ хамгаална. Энэ шигээ Байгал ан амьтанаа хамгаалаасай.

  • З
    Зочин

    SEXSDI80955I77