Н.Мөнхзул: Цагдаагийн алба хаагч авлига авсан байдал тогтоогдоогүй. Гадаадын иргэн машин ачилтын төлбөрийг барьж явсан асуудал гарсан

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:TSEG/munhzul ded/munhzul ded.jpg

Араб иргэд Өвөрхангай аймагт шонхор шувуу барьсан гэх асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул хэлэхдээ,

"Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд дараах нөхцөл байдал тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, цагдаагийн алба хаагч авлига авсан нь тогтоогдож байна уу гэдгийг шалгахад, "Land cruiser-200" маркын автомашиныг зөөвөрлөхтэй холбоотой зардлыг тухайн тээврийн хэрэгслийн жолоочоос гаргуулахтай холбоотой явдал болсон юм билээ.

"Land criuser-200" автомашины жолооч гадаадын иргэн нь ачилтын үйлчилгээний төлбөр буюу мөнгө барьж явсан асуудал дээр цагдаагийн алба хаагчийг авлига авсан гэх байдлаар ташаа мэдээлэл нийтэд түгээсэн нь тогтоогдоод байна. Өөрөөр хэлбэл, дотоод хяналт шалгалтаар цагдаагийн алба хаагч авлига авсан байдал тогтоогдоогүй гэдгийг албан ёсоор хэлье" гэв.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Цагдаагаас эхлээд хуулийн байгууллагыг орвонгоор нь солих цаг болсон. Арай л хэтэрч байна

  • Ө
    өөрчлөлт гарахгүй дээ

    ЦЕГ т бүрэн өөрчлөлт хийхгүйгээр нэг хоёр хүн солиод юу ч өөрчлөгдөхгүй. Охин хүчиндсэн 4 цагдаагийн өмнөөс нэг нь ял аваад л хэрэг хаагдсан. ХҮСВЭО ерөнхийлөгч өөрчлөлт хийх боломжтой

  • З
    Зочин

    Хамгийн чухал нь Арабууд шонхор барьж байгааг шадгах ёстой. Тэр цагдаа нар арабуудын талд байгаа нь үйлдлээрээ харагдаж байна лээ.

  • З
    Зочин

    Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

  • З
    Зочин

    Энэ балай авгай ийм эрт авилгалд идэгдэх гэж. Цагдаа хүний ажлын хөлсийг хүнээс бэлэнээр аваад ажил хийсэн хүнд нь дамжуулж өгөх юмуу?! Солиормоор юм. Өөр хувилбхр зохио авгай минь. Танай цагдаа авилгал авчээ. Бас өөр ч юм байгаа бололтой. Хар тамхи!!!! Яаядаа !!! Алтангэрэл сайд авилгалыг шууд нуун дар гэсэн үүрэш өгсөн.