Сэлэнгэ мөрөнд живсэн нэг иргэнийг эрэн хайж байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:obeg/31.jpg

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Хонгор морьт багийн "Орхон Сэлэнгийн бэлчир" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 17 км-т/ “Сэлэнгэ” мөрний эрэг дээр 5 хүн аялж байснаас 1 хүн нь живсэн тухай дуудлагыг өчигдөр /2024.08.18/ 16:23 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Л /24 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.