УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан 11:30 цаг хүртэл түр завсарлалаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/09/sdbb1.jpg

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, 2024 оны улсын төсвийн тодотгол болон ЗГ-ын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж эхэлсэн билээ.

Өнөөдрийн хуралдаан 10:00 цагт эхэлсэн бөгөөд Төсвийн байнгын хорооны хуралдаан давхацсан тул УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааныг 11:30 цаг хүртэл хойшлуулахаар шийдвэрлэлээ. Тодруулбал, Төсвийн байнгын хороогоор

-Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай/-ийг тус тус хэлэлцэж шийдвэрлэх юм.