“Монкон групп“ ХХК давтан зөрчил гаргаж, барилгын талбайн хөрсний усаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү шланкаар шахжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:us zailuulah hooloi/monkon.jpg

"Монкон групп" ХХК барилгын талбайн хөрсний усаа авто замын ус зайлуулах шугам руу шахаж байсан зөрчлийг ГУББГ-аас энэ сарын 18-ны өдөр зогсоож, холболтыг салгасан. Гэвч тус компани наймдугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө барилгыг талбайгаасаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү шланк татан хөрсний усаа шахжээ.

Нийслэлийн Хяналт, шалгалтын газраас урд шөнө тухайн байршилд ажиллаж зөрчлийг зогсоосон бөгөөд өнөөдөр үргэлжлүүлэн шалгана.

legacy:us zailuulah hooloi/monkon00.jpg legacy:us zailuulah hooloi/monkon2.jpg