НТБГ: Иргэд автобусны бэлэн мөнгөний хайрцаг руу мөнгөө урж, хоёр хувааж хийсээр байгаа тул дээрх үйлдлийг таслан зогсоохоор ажиллаж байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:niitiin teever/бэлэн мөнгө1.png

Нийтийн тээврийн орлогыг нэмэгдүүлж, иргэдийг жолоочид бэлэн мөнгө өгч зорчуулахгүй байх үүднээс бэлэн мөнгөний хайрцгийг автобуснуудад байршуулж эхэлсэн. Гэвч иргэд ухамсаргүй үйлдэл гаргаж, мөнгөө урж буюу 2 хувааж хийх зөрчил гарсаар байгааг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдэгдлээ. Тодруулбал,

"Иргэдийн ухамсаргүй байдал хэрээс хэтэрч мөнгөн дэвсгэртийг дундуур нь урж автобусны хайрцагт хийсээр байна. Улсын мөнгөн тэмдэгт хуулиар хамгаалагдсан, санаатайгаар урж тасдах нь хууль бус үйлдэл болдог.

Ийм үйлдэл гаргаж буй иргэд ёс зүйтэй байж, мөнгөн дэвсгэрт ашиглахдаа хүндэтгэлтэй хандан, хууль зөрчихгүй байхыг анхааруулж, уриалж байна. Бид хуулийн байгууллагатай хамтран гэм буруутай үйлдлийг таслан зогсоохоор ажиллаж байгаа болно" гэжээ.