“ЭРЧИМ ХҮЧНИЙ РЕФОРМ”-ыг Т.Доржханд удирдана

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 20 сек
60
legacy:Dorjhand gishuun/dorjhand said.png

“Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлж, Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй хэрэгжүүлэхээр Хамтарсан Засгийн Газрын бүрэлдэхүүнд орсон МАН, АН, ХҮН намууд “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” Хамтарсан Засгийн Газрын гэрээг байгуулсан.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн Газрын 2024 оны 07 сарын 24-ний өдрийн 09 тоот тогтоолоор "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор салбарын үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан "Алсын хараа 2050" салбар дундын уялдааг хангах Үндэсний хороог байгуулсан.

Тэгвэл тус хорооны дэргэд Шадар сайд Т.Доржхандаар ахлуулсан эрчим хүчний зарим асуудлуудыг хариуцан ажиллах дэд хороог байгуулаад байна. Энэ удаагийн Хамтарсан Засгийн Газрын тэргүүлэх бодлогын чиглэл Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон мега төслүүдийн хэрэгжүүлэх, үнэ тарифыг үе шаттай нэмэгдүүлж зардлаа бүрэн нөхөх түвшинд хүргэх, тус салбарын төрийн өмчит компаниудын үр ашгийг нэмэгдүүлэх, хяналтыг сайжруулах чиглэлд реформ хийх ажлыг уг Дэд хороог хариуцан ажиллах юм байна.

УИХ-аар хэлэлцэж буй Засгийг Газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн Эрчим хүчний арга хэмжээнүүдийг ХҮН намын Эрчим хүчний мөрийн хөтөлбөрийг үндсэн удиртгал болгон боловсруулаад байгаа билээ.

Мөн түүнчлэн Эрчим хүчний салбарын хууль эрхзүйн орчныг шинэчлэн сайжруулах үүрэг бүхий УИХ-н гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдахаар болсон байна.

Нийгэм, эдийн засгаа хөгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд найдвартай, хүртээмжтэй эрчим хүчний хангамжийг бий болгох ёстой гэдэг үүднээс энэ удаагийн Засгийн газар Эрчим хүчний реформыг хийхээр хурдтай ажиллаж эхэлсэн нь дээр үйл явцаас харагдаж байна.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • У
    Унш унш унш

    Мэргэжлийн яамны Мэргэжлийн чадамжтай хүмүүсээс бүрдсэн Ажлын хэсэг гаргаж ажиллаж байж Удаан настай чиглэлүүд тодорно оо

  • З
    Зочин

    Том үйлдвэрийн эзэд МАК Оюу-толгой Таван Толгой Эрдэнэт ГОК нтр ядаж тогны мөнгөө 100% төлдөг бол яах вэ? Хамаагүй ард иргэд төлөлцөнө. Төлбөрийг нь эрчим хүчний хэдэн хувалз болсон дарга сайд сэтэртэнгүүд шууд өөрийнхөө дансруу авдаг хэзээ цэгцрэх вэ? Тэр төлбөр нь орох дансандаа ордог болсон цагт бид төлье. Бас эрчи хүчний ажилчид тогны мөнгө төлдөггүй тэрийг бас төлдөг болчуул иргэд бид бас төлье. Энэ алдагдал чинь ерөөсөө том компаний төлбөр даргын дансруу ордог. Ажилчид нь гэрийнхээ хамаатан садныхаа төлбөрийг төрөөр өөрөөр нь төлүүлдэг олон жилийн тогтолцооны чинь л гай иргэдийн нуруун дээр бууж байгаа энэ.

    • Б
      Б

      Эрчим хүчинд ажиаа гээд тогоо төлөхгүй байгаад байгаа юм байхгүй шүү малаа. Тэгээд ч дарга нь данс руугаа мөнгө авбал шоронд явдаг юм.

  • И
    Инженер

    "Хөлсний Алуурчд" ажлаа эхлэв.

  • З
    Зочин

    Dorjhand vheesei

  • З
    Зочин

    SEXSYGEER ODOOGCH XUSSEN