Х.Булгантуяа: Эрүүл мэндийн даатгалын төсөв 4 дахин нэмэгдсэн ч цалин, үйлчилгээ сайжирсангүй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:Bulgantuya gishuun/MPA_4994.jpg

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдлаа. Хуралдааны үеэр ЭМДС-ийн асуудлыг хөндсөн юм. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "ЭМДС-ийн мөнгө ерөөсөө "бай"-гаа онохгүй байна. Эрүүл мэндийн даатгалын төсөв 4 дахин нэмэгдсэн ч цалин, үйлчилгээ сайжирсангүй. Өөрөөр хэлбэл, өмнө нь 500 тэрбум гаруй төгрөгийн төсөвтэй байсан бол одоо 2 их наяд төгрөгийн төсөвтэй гэсэн үг. Энэ бол шимтгэл төлж буй бүх иргэдийн л мөнгө байгаа юм" гэх байр суурийг илэрхийллээ.