ЭСРЭГ ТЭСРЭГ БАЙР СУУРЬ: 30 мянган төгрөгийн “Хүүхэд хөгжлийн карт“-ыг МАН-ын гишүүд “Хэсэг бүлэг хүмүүсийн сонгуулийн PR” гэсэн бол АН-ынхан хүүхдийн хөгжилд МӨНГӨ ХАРАМЛАХГҮЙ гэв

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 5 мин 21 сек
120
legacy:80bf15b8-c103-4c09-ad3b-3ab879453d94.jpg

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий гишүүд "Хүүхэд хөгжлийн карт" олгох хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихаар зэхэж буй. Тодруулбал, 6-18 насны хүүхдүүдийг соёл, спортын сургалтад хамруулах зорилгоор сар бүр 30 мянган төгрөгийн дэмжлэгийг төрөөс үзүүлнэ гэсэн заалтыг төсөлд тусгажээ. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Х.Баттулга тэргүүтэй төсөл санаачлагч зарим гишүүд олон нийтэд сурталчлан таниулах үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсэн.

Улс төрийн хүрээнд уг шийдэл нь Ардчилсан нам орон нутгийн сонгуулийг угтаж иргэд, сонгогчдын итгэлийг олж, оноо авах гэсэн арга хэрэгсэл гэж шүүмжлэх болсон бол харин эдийн засагчид төсвийн зардлыг томруулсан, эрсдэл бүхий тооцоололгүй "поп" амлалт хэмээн үзэж байгаа аж.

Иймд бид хуулийн төсөл санаачлагч УИХ дахь АН-ын бүлгийн болон эрх баригч намын зарим гишүүдээс дараах байр суурийг тодрууллаа.

-УИХ-аар батлагдсан тохиолдолд зардал нь мэдээж улсын төсвөөс гарна-

legacy:2025/09/132.png

УИХ-ын гишүүн, АН-ын дарга Л.Гантөмөр: Ер нь хүүхдээ хөгжүүлж, авьяас чадварыг нь нээх бодлогыг сүүлийн 15 жилд хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Хамгийн гол нь хүүхдүүд гар утасны хэт их хамааралтай болчихлоо. Мөн чөлөөт цагаа өнгөрүүлэх орчны дутагдал гүнзгий байна гэх хоёр үндсэн зүйл бий.

Гуравдугаарт, мэдээж эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал тавихгүй байна. Нэг үгээр хэлбэл, хүүхдийн хөгжил гэдэг нь зөвхөн боловсролын салбар ажил биш бөгөөд бүх талаасаа оролцъё гэх санал санаачилгыг гаргасан. Энэ хүрээнд өнөөдөр хэрэгжиж буй төсөл бол 16-18 насны хүүхдүүдэд зориулж, спортоор хичээллэж чөлөөт цагаа өнгөрүүлэх чиглэлээр 18 тэрбум төгрөгийн “ваучер”-ын хөрөнгө оруулалт хийж буй ажил шүү дээ. Энийг л 1-12-р анги хүртэл хийхийг АН-ын бүлгийн гишүүд санаачлаад байгаа.

Мэдээж, хууль батлуулах хүртэл хугацаа гэж бий. Тодорхой хугацаанд энэ төсөл зөвшөөрөгдөх, Засгийн газрын түвшинд яригдах өдөр ирнэ гэдэгт итгэж байна. УИХ-аар батлагдсан тохиолдолд зардал нь мэдээж улсын төсвөөс гарна. Өмнө нь бид “Авьяас” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улсаас тодорхой чиглэл гаргаад явж байсан.

-Бэлэн мөнгө гэхээс илүү тухайн хүүхэд хөгжихөд зайлшгүй шаардлагатай төсвийг төрөөс гаргая-

legacy:erdenebold gishuun/erdeneb.jpg

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Хүмүүс 30 мянган төгрөг гээд мөнгөн дээр их ач холбогдол өгөөд байгаа. Монгол Улсад 3 сая 485 мянган иргэн байна. Үүнээс 18-аас доош насны иргэд маш их хувийг эзэлж буй. Өнөөдөр хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох эрх асар их зөрчигдөж байгаа шүү дээ. Тэгэхээр бодитойгоор бэлэн мөнгө гэхээс илүү тухайн хүүхэд хөгжихөд зайлшгүй шаардлагатай төсвийг төрөөс гаргая гэж байгаа.

Үүнийг халамж гэж мушгиад байна. Гол асуудал бол хүүхдэдээ хөрөнгө зарцуулах байдлыг улс орны статистикаар аваад үзвэл, хөгжиж буй орнуудын хувьд хүүхдүүд рүүгээ харамгүй бодлого явуулдаг. Дэлхийн хөгжиж буй орнууд нийт төсвийнхөө 10 хувийг эрүүл мэнд рүү чиглүүлдэг. Харин Монгол Улсынх ердөө 2.7 хувь. Тийм учраас нэгдүгээрт эрүүл мэндийн асуудал байна. Эрүүл мэнд, боловсрол буюу хүүхдээр дамжих бодлого дээр бид тодорхой хэмжээгээр зарцуулалтыг гаргаж байх ёстой. Харин бусад зардлууд дээр танах, хянах зүйл бий. Гэхдээ хүүхдийн нэрээр мөнгө хийдүүлж болохгүй. Өнөөдрийн байдлаар хүүхэд бүрд 100 мянган төгрөг олгож байгаа. Энэ бол маш олон өрхийн амьжиргааны эх сурвалж болдог.

Гэхдээ бид 30 мянган төгрөг бэлнээр тараах гээгүй. Жишээлбэл, би 3 хүүхэдтэй. Тэр хүүхдүүдийн сурч боловсрох, хөгжих, эрүүл байх боломжууд руу нь чиглэсэн байдлаар явна гэж байгаа. Тиймээс хүүхэд рүү чиглэсэн бодлого дээр маш зоригтой байх ёстой гэсэн байр суурьтай байна.

-Энийг хэн хийж байгаа нь тодорхой. Дандаа болж бүтэхгүй, Монголыг хорлох тухай ажил хийж байдаг нэг хүн бий шүү дээ-

legacy:Damdinnyam/даймка07-2.png

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Эхлээд Ардчилсан намынхан өөрсдийнхөө улс төрийн байр суурийг олж авах хэрэгтэй байх. Ардчилсан нам барууны үзэлтэй нам байх ёстой. Барууны үзэлтэй нам хэзээ ч ийм социалист үзэлтэй байр суурь илэрхийлж болохгүй. Энэ халамжаа болих хэрэгтэй. Хүүхдийн 100 мянган төгрөг дээрээ тохируулга хийгээд явна уу гэхээс энэ 30 мянган төгрөг бол худлаа.

Энийг хэн хийж байгаа нь тодорхой. Дандаа болж бүтэхгүй, Монголыг хорлох тухай ажил хийж байдаг нэг хүн бий шүү дээ. Тэр хүний зохиосон ажил байлгүй. Жаахан улс төр хиймээр санагдсан юм байлгүй. Энэ ажил нь бүтэхгүй дээ.

-Энэ бол сонгуулийг худалдаж авах гэсэн “хууран мэхлэлт”-

legacy:Hassuuriin ganhuyag/уу.jpg

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Ер нь ямар нэг төсөвтэй холбоотой санал зөвхөн Засгийн газраас гардаг. Аль нэг гишүүн эсвэл 10, 20, 30 гишүүн нийлээд төсөвтэй холбоотой санал гаргах эрх байдаггүй. Тиймээс энэ төсөл нь батлагдаж хэрэгжих боломжгүй.

Энэ бол сонгуулийг худалдаж авах гэсэн “хууран мэхлэлт” гэж харж байна. Нэг хүүхдийн 30 мянган төгрөг гэхээр жилд 360 мянган төгрөг, хүүхдийн тоогоор үржээд үзвэл 3 их наяд орчим төгрөгийн асуудал яригдаж байгаа юм. Улсын төсөвт тийм боломж нь ч байхгүй.

Хоёрдугаарт, хүүхдийн мөнгө гээд олгож байгаа. Тэр мөнгөнөөс хүүхдийн хөгжилд зарцуулах боломжтой болсон.

-“Хүүхэд хөгжлийн карт”-нд жилд 270-280 тэрбум төгрөг хэрэгтэй-

legacy:shijir gishuun/shijiro.jpg

УИХ-ын гишүүн Ө.Шижир: Өнгөрсөн 9-р сард АН-ын 26 гишүүн бүлэг дээрээ танилцуулга хийгээд “Хүүхдийн хөгжлийн карт” гэж байх ёстой гэж үзсэн. Учир нь Улаанбаатарт байгаа ерөнхий боловсролын 186 сургуульд бүтэн биеийн тамирын талбайтай нэг ч сургууль байгаагүй. Энэ нь үе үеийн нийслэлийн удирдлагууд зарж идсэнтэй эсвэл барилга барьсантай холбоотой гэх асуудлууд хөндөгдсөн. Жишээлбэл, 84-р сургуулийн үүдэнд хананд нь тулгаад барилга барьсан байна лээ.

Үүнээс үүдэж “Хүүхэд хөгжлийн хөтөлбөр”-ийг тусгайлан авч үзэхгүй бол хүүхдүүдийн таргалалт, сошиал медиад илүү их цаг зарцуулах, бие бялдар, урлаг соёлын хөгжил алдагдаад байгаа нь ирээдүйд үүсэх нөхцөл байдлыг бий болгож судалгааны дүн гарсан байна лээ.

Зөвхөн “Хүүхэд хөгжлийн карт”-нд гэхэд жилд 270-280 тэрбум төгрөг хэрэгтэй юм байна. Өнөөдөр ногоон автобус оруулж ирээд л 350 тэрбумыг хулгайлчхаж байгаа биз дээ. Бродюр дээр гэхэд л 37 тэрбум төгрөг. Үр ашиггүй зардлуудаа танахад энэ байтугай дүн гарах юм билээ.

-Эдийн засгийн тооцоолол яаж гарсныг сайн мэдэхгүй байна-

legacy:Tsogtgerel gishuun/2024/гинээ.jpg

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Хүүхдийн асуудал Монголд тулгамдсан асуудал мөн үү гэвэл мөн. Шууд бэлэн мөнгө өгөхийг зөв гэж боддоггүй. Бид халамжийг үгүйсгэж буй нам. Эдийн засгийн тооцоолол яаж гарсныг сайн мэдэхгүй байна.

-Дараагийн хорлон сүйтгэх ажиллагаа болох бэлэн мөнгөний амлалт өгөөд явж буйд харамсаж байна-

legacy:sainzorig gishuun/сайнзориг.jpg

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Энэ төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа шинэ жилийн мэндчилгээгээр ахмадуудын 1 их наяд төгрөгийн зээл тэглэсэн өр төлбөрийг хэн хариуцах нь тодорхойгүй өнөөдрийг хүрсэн. Улмаар төрийн өмчит компани буюу татвар төлөгчид төлөхөөр байгаа. Гэтэл дараагийн хорлон сүйтгэх ажиллагаа болох бэлэн мөнгөний амлалт өгөөд явж буйд харамсалтай байна.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Заавал сонгуулиар хийхийн учир??????заль мэх

  • Т
    Тунгалаг

    Австарь улс бүх хүүхдүүддээ сургуулийн хэрэгсэл авч өгдөг Бид өгч чадах уу бид баян улс шүү дээ зөвөөр удирдаачид Хүүхдүүд хүмүүжилгүй хүн биш боллоо

  • З
    Зочин ж

    Боломжийн мөнгөтэй хүн хувиасаа хүүхдүүдээ харж үзээд мөнгө өгөх гэж байгаа бол болох юмдаа. Харин Улсын мөнгө тооцоо судалгаагүй нэмэлт хөрөнгө зарцуулах гэж буй бол эдийн засгийн боломжиндоо тулгуурлана даа. Хүүхдүүдээсээ харамлах асуудал биш ч судалгаатай ажиллах хэрэгтэй.

  • З
    Зочин ж

    Хүүхдэд 30.0 төг тусд нь салгаж олгох хэрэггүй нэмэх боломж санхүүгийн хэм хэмжээ нь болж буй бол хүүхдэд олгож буй мөнгөө нэмэхэд л болно доо.

  • З
    зочин

    Сайнзоригоо чамайг бодвол Баттулга хийсэн юмтай хэлэх үгтэй хүн шүү Чи бол сураггүй

  • З
    Зочин

    Уралдаад л мөнгө амалдаг энэ заваан юмаа болил доо. Эрдэнэболд мэт бол тэр марсаа яриад л сансардаж суухдаа таарнс

  • З
    Зочин

    Худлаа мөнгө амлахаа болио Баттулга гуай

  • Э
    ЭСЭРГҮҮ.

    Сонгуулийн өмнөх солиоролоо зогсоо.мөнгө амлаж санал авснаар улсын улсын төсөв хомосдож,ард түмн й амьдрал доройтож байсныг удаа дараа харцгаасан хуулиндаа ч өөрчлөлт оруулж мөнгөний амлалт хийж болохгүй гэсэн биз дээ.Ингэж мөнгө амласнаар,өр зээлийг улсын төсвөөс төлснөөр сайн үр дүнд хүрч бсан удаагүй билээ.Ямар бодлого вэ.

  • З
    Зочин

    Улсын төсөв хоослохоо болио.Татвар төлөгчдийн мөнгөөр өөрсдийгөө рекламдахаа болио.Чаддаг юм бол өөрсдөөсөө гаргаад өгчих хэрэгтэй

  • З
    Зочин

    Энэ элдэв нэртэй мөнгө тарамдуулдан самардаг явдлаа зогсоо. Эргээд харахад иргэд шударга бус хуваарилтад орсон байдаг шүү.

  • З
    Зочин

    Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

  • Z
    Zochin

    Үлгэрийн баатруудаас хүүхдүүдээ хамгаалъяааааааааааааааааа