“Бид ядууралтай тэмцэж байна гээд мөнгө тараагаад л байсан. Үр дүнд нь инфляц үүсэж, ханшийн уналт бий болсон“

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Gantumur Lu/2024 chuulgan/ganaa.png

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр "Бид ирэх онд эдийн засгийн өсөлтийг 8 хувьтай байна гэж төсөөлж байгаа. ДНБ 95 мянган ам.долларт хүрэх байх. Энэ хэмжээгээр Монголын эдийн засаг сэргэнэ. ДНБ-ийг 5000 ам.долларт хүрэхэд хүн бүр аймгаа хөгжүүлнэ, компаниа босгоно гээд булаацалдсан. Ингэсээр байгаад тогтвортой бодлогогүй болсон.

Бид ядууралтай тэмцэж байна гээд мөнгө тараагаад л байсан. Үр дүнд нь инфляц үүсэж, ханшийн уналт бий болсон" гэсэн юм.