Ц.Сандаг-Очир: Сайд нар УИХ-д хүндэтгэлтэй хандмаар байна. Зарим нь орон нутагт улс төр хийгээд явж байгаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/11/sandagaa.png

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын дарга болон гишүүд сайд нарын ирц муу байгаад шүүмжлэлтэй хандаж байв.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Сайд нар УИХ-д хүндэтгэлтэй хандмаар байна. Ирээгүй сайд нарыг нэр, усаар нь цолломоор байх юм. Зарим нь орон нутагт улс төр хийгээд явж байгаа" гэв.