Д.Амарбаясгалан: Орон нутгийн сонгуулиар “чөлөө хүссэн“ 20 гаруй гишүүн байна. Бичиг шидчихээд өөрөө өөртөө чөлөө өгч алга болоод байгаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:amarbayasgalan gishuun/MPA_8709 copy.jpg

УИХ-ын чуулганы хуралдаанд сайд, гишүүдийн ирц хангалтгүй байсан тул УИХ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өгөв. Тэрбээр,

"Н.Учрал сайд аа, байхгүй сайд нараа дуудаарай. Өнөөдөр санал хураалттай. Орон нутгийн сонгуулиар "чөлөө хүссэн" 20 гаруй гишүүн байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар би гарын үсэг зурж, зөвшөөрөөгүй байгаа. Сүүлийн үед ажиглагдаж байгаа зүйл бол зөвшөөрөл хүссэн бичиг өгчихөөд, зөвшөөрөл авсан гэж ойлгоод байна.

Өөрөөр хэлбэл, бичиг шидчихээд өөрөө өөртөө чөлөө өгч алга болоод байна" гэлээ.