П.Наранбаяр: МУИС-ийг Физикийн багш мэргэжлээр жилд 2-8 хүн төгсөж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/06/naraa.png

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж буй.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа багшийн ажиллах хүч, цалингийн талаар асуулт асуув. Боловсролын сайд П.Наранбаяр "МУИС-ийг Физикийн багш мэргэжлээр жилд 2-8 хүн төгсөж байна. Физикийн 190 багш дутуу байснаас ердөө 11 хүн л ажилд орсон. Сумдад тэтгэвэрт гарсан багш нь 26-27 цаг хичээл зааж байна" гэх мэдээллийг өгсөн юм.