Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЧУУЛГАН: УИХ дахь МАН-ын бүлэг ажлын 5 хоногийн завсарлага авлаа
10

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж буй. Өнөөдрийн үдээс өмнөх хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганд танилцуулсан.
Улмаар хэлэлцүүлэг эхлэх явцад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан юм. Улмаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүсэлтийг хүлээн авч, ажлын 5 хоногийн завсарлага олголоо.



