Б.Энхбаяр: Нүүрсчид илчлэгдсэндээ хорсож, түр хорооны даргаар ажилласан надаас “өшөө авч“, амыг нь үдэх ажиллагааг тогтмол хийсээр байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
120
legacy:b.enkhbayar gishuun/enhbayar said.jpg

"Нүүрсний" гэх хэргийн хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол хоёр үе шаттайгаар буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 4-7, 18-22-ны хооронд явагдсан билээ. Тус түр хороог тухайн үеийн ХЗДХ-ийн сайд, одоогийн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахалж, нүүрсний сонсголыг зохион байгуулсан байдаг.

Тэгвэл "Эко глобал ложистик" ХХК нь УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг шүүхэд өгсөн байх бөгөөд энэ асуудалд хариу тайлбараа ЧД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа,

"Нүүрсчид нүүрсний сонсгол хийгдэж, илчлэгдсэндээ хорсож, илчлэгдсэн хулгайгаа дахиж хөндүүлэхгүй байж, хэргээ замхруулах, цаашилбал эрх мэдлээсээ салж шоронд орохгүй байхын тулд шүүхээр дамжуулж нүүрсний сонсгол зохион байгуулсан надаас “өшөө авч”, айлгаж амыг нь үдэх ажиллагаа хийсээр байгаа. Одоогоор гурван ч шүүхэд нүүрсчид “ялж” байгаа.

Тэд ард түмнийг мартамхай, нэхэл хатуу биш, нүглийн нүдийг гурилаар аргалчихна гэдэгтээ итгэж байгаа. Шүүхийн энэ асуудал нь хувь иргэн хоорондын асуудал биш Монгол Улсын Үндсэн хуульд заасан институт хоорондын, эрх мэдэл хуваарилах онол ба хэрэгжилтийн хувь заяатай холбогдох жишиг прецедент болох үр дагавартай гэж үзэж шүүхэд хандсан тайлбар, хүсэлтээ нээлттэй тавьж байна" гэж мэдэгдлээ.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн Гантулга

    Нөгөө нүүрсний 17 гишүүний нэрсийг Хууль зүйн сайд асан зарлаад байсан,гэмт хэрэгт татаагүй яллаагүй л байгаа юм уу өнөөдрийг хүртэл? Тэгээд чадахгүйд аа тулахаараа Хотоор тоглох болсон болгосон юм байхдаа? Шүүгч нар ч юу л болдоо. Ард түмний шүүхээр жажны талбай дээр хийх санал дэвшүүлж байна. 1936 он шиг.

  • З
    Зочин

    Ард иргэд чинь хамт

  • З
    Зочин

    Жинхэнэ нүүрчинийг нь чадахгүй байж хэлмэгдсэнүүд нь л шүүхдээ биз

  • З
    Зочин

    Дийлэхгүйдээ тулбал ард түмнээс тусламж ав бүү ай бид чамтай хамт

  • З
    Зочин

    Наад компанийхаа эзэдийн нэрийг бичиж болдоггүй юм уу??? Хэн гээч нөхөр байдгийг мэдмээр байна. Жнь; нүүрсний агуу хулгайч АЖНАЙ ххкомпаний зарирал хуушааны батэрдэнэ гэдэг шиг

  • З
    Зочин

    Энхбаяр шударга шүү. Наад луйврын компанийг татан буулгах хэрэгтэй шүүгч нараа

  • З
    Зочин

    эко глобал юу гэлээ наадахаа шоронд хатаагаад өг даварцан новш вэ

  • З
    Зочин

    Шударга хүмүүсээ ард түмэн нь хамгаална

  • З
    Зочин

    Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

  • З
    зочин

    Чамайг ард түмэн хамгаална

  • З
    Зочин

    Нүүрсний хулгайч нар чинь танай намтай эвсээд УИХ-н байнгын хорооны дарга хүртэл дэвшээд явж байгаа хөө

  • З
    Зочин

    Алалцаад дуусдаг газардаа. Ард түмнээс дэмжлэг ав. Гарын үсэг цуглуул. Наад муу хжлгайчидаа газрыг хөрснөөс арчиж хая.