Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
00

Монголын Үндэсний паралимпын хорооны 2024 оны шилдгийн шилдгийг шалгаруулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2024.12.12/ зохион байгуулагдаж, Монголын пара таэквондогийн үндэсний шигшээ багийн багш дасгалжуулагч, тамирчид шилдгээр шалгарлаа. Тодруулбал,
”Оны шилдэг холбоо”-оор Монголын таэквондогийн холбоо
”Шилдэг дасгалжуулагч”-аар МУГД Д.Батнасан
“Шилдэг эрэгтэй тамирчин”-аар “Парис 2024” паралимпын наадмын мөнгөн медальт МУГТ Г.Болор-Эрдэнэ
”Шилдгийн шилдэг дасгалжуулагч”-аар МУГД Н.Эрдэнэбаатар
“Шилдгийн шилдэг тамирчин”-аар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, “Парис 2024” паралимпын аварга У.Сүрэнжав тодров.



