С.Цэнгүүн: Залуучууд E-SPORT дээр танигдаад гарч ирж байхад бид “Манайд 5G байхгүй“ гээд сууж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:tsenguun gishuun/цэн.png

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх талаарх Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн "Бид 5G сүлжээ рүү яаралтай шилжих ёстой. Залуучууд E-SPORT дээр танигдаад гарч ирж байхад бид "Манайд 5G байхгүй" гээд сууж байна. Хүндрэлтэй асуудалд хэрэглэгчийн гар утас, төхөөрөмжийн бэлэн байдал хангалтгүй гэчихсэн байна. Ийм шалтаг тоочоод сууж болохгүй" гэв.