Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Л.Оюун-Эрдэнэ: 1 иргэнд 135 мянган төгрөгийн хадгаламж үүслээ. Энэ мөнгийг ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ, ОРОН СУУЦЖУУЛАЛТАД ашиглаж болно
80

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өгч байна. Тэрбээр хэлэхдээ "Ирээдүйн өв сан"-д 4 их наяд төгрөгийн ХУРИМТЛАЛ үүссэн. Иргэдийн хуримтлалд 495 тэрбум төгрөг бүрдэж, 1 иргэнд 135 мянган төгрөгийн хадгаламж үүслээ.
Иргэд шаардлагатай гэж үзвэл карт хэлбэрээр бэлэн бусаар ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ, ОРОН СУУЦЖУУЛАЛТАД ашиглаж болно" гэлээ.



