Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 37 сек
190
legacy:munkhbayasgalan gishuun/baysaa 2.jpg
legacy:munkhbayasgalan gishuun/мөнхөө.jpg

Өнгөрсөн пүрэв гарагт П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл тэргүүтэй УИХ-ын гишүүд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.

Үүнтэй холбоотойгоор дээрх хуулийн төслийг нийгмийн зарим хэсэг нь эсэргүүцэж, улмаар хууль санаачлагчид баасан гарагт мэдээлэл хийсэн юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн, МоАХ-ны дэд дарга Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудаснаа "Миний сонгогдсон говийн бүсийн 7-р тойргийн иргэд надад гуравхан зүйлийг захьсан юм. Нэгдүгээрт, тусгаар тогтнол, газар нутаг, түүх, хэл, соёл, уламжлалаа бүрэн бүтэн авч үлдэхийн төлөө бүхнийг хийх, хоёрдугаарт, Монголын төрд шударга ёсыг сахиулах, гуравдугаарт говьд гадаргын ус авчрах даалгавар өгсөн.

Би ч энэ бүхний төлөө ажиллана гэж говийн бүсийн дөрвөн аймгаар халуунд нь халж салхинд нь жиндэж шороонд нь нүдүүлэн явж амлан итгэл хүлээж УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ. Харин одоо амлалтдаа хүрэх цаг болов.

Учир нь МАН-аас УИХ-д сонгогдсон П.Сайнзориг тэргүүтэй нэр бүхий гишүүд энэ сарын 19-ний өдөр Гадаадаас авах ажиллах хүчнийг квотгүй болгох, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан нь нийгмийг талцуулаад байна.

Энэ хуулийн төслийг миний бие Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг ноцтой зөрчиж, Монгол Улсын тусгаар тогтнолд илт заналхийлсэн харийн захиалгатай байж болохуйц хуулийн төсөл хэмээн үзэж байна.

Ердөө хэдхэн сарын өмнө Чимэдийн Хүрэлбаатарын УИХ-ын босго давуулах гэж зүтгэсэн гадаадын иргэн, аж ахуйн нэгжид 100 жилээр Монгол Улсын газар нутгийг эзэмшүүлэх хуулийн төсөлтэй агаар нэг байна.

Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга юм. Тиймээс Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, түүх, соёл уламжлалаа, ард түмнийхээ нийтлэг ашиг сонирхолыг хамгаалах гэсэн тангарагтаа үнэнч байж тууштай эсэргүүцэх болно. Шийдвэр гаргах төвшинд УИХ дээр хүчин мөхөсдөх юм бол иргэдтэйгээ хамт тэмцэх замыг сонгоно гэдгээ мэдэгдэж байна" гэжээ.

Хуваалцах:190

СЭТГЭГДЭЛ (19)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Гадны ажилчдыг оруулахыг ... Ажил олгогчид дэмждэг АЖИЛ сэлэгчид тэвчдэг

  • Х
    Ха ха ха

    За энэ 3 заалтыг яаж зөрчиж байгааг үндэслэлтэй тайлбарлана уу. Шүүмжлэх гэж гишүүн болсон юм уу, ухааныг уралдуулан шийдвэр гаргаж, улс орноо хөгжүүлэх гэж сонгогдсон юм уу

  • З
    Зочин

    iim mal gishyyn boltson ene ter ,. mongol hezeech hugjiohgyee

  • Ө
    Өвөө нар....

    Амьдрахын эрхэнд гадаадад гарч гадаад иргэдийн гайхашийг төрүүлбэл хамгийн хүнд ажлуудыг хийж чадаж, эх орон, төрөл садан, хань ижлээсээ хол ядарч яваа иргэддээ сайн цалин амлаад ирэхээр нь боломжийн цалин мөнгө, ажилын байраар хангаад өг!!!!!...Эх орондоо сэтгэл тэнүүн элэг бүтэн мюМонгол залуус ёстой ажилланчиг, амьдранчиг, , хөгжилнчиг....Юун хужаа энэ тэр....Харин одоо хужаа нараа нарны голтой лээр учрыг нь олж нутагт нь буцаасан нь дээр...Хятад түүхэндээ Монголд ээлтэй хандаж байгаагүй!!!°°...Дэлхийд шаахайн мөр байгаа цагт тайван байхгүй....Маш чанга зөв хуулиа гаргаад зоригтой ажилла!!!!!...Тэгж чадваас энэ ажлыг хийсэн засгийн газар бүрэлдэхүүнээрээ сонгуульгүйгээр дэвшин ажиллах болно....

  • М
    манайд хятадууд л орж ирнэ

    Хятадуудад цалингийн хэмжээ гол биш. ТЭД эхлээд чайна таунаа байгуулна. ТЭД монголыг хятаджуулах зорилогоор л ирнэ.

  • З
    Зочин

    Ажилгүй залуусыг саналыг нь харгалзан мэргэжил олгох сургууль курс дамжаанд хамруулах, дараа нь найдвартай, нэр хүндтэй, хамт олон сайтай, цалин боломжийн бгууллагад ажил олгож хуваарилах, араас нь ажилдаа дадаж төлөвшиж бгаа болон ажил олгогч бгууллага хир зэрэг хандаж бгаа зэрэгт хөдөлмөрийн яам, харъяа хот дүүрэг хороодоос хяналт тавьж бх зэрэг цогц арга хэмжээ, ажлуудыг хэрэгжүүлснээр ардч.н жилүүдэд ажил хийх эс хийх нь хувь хүний эрх, эрх чөлөө гэж дураараа ажилгүй сэлгүүцдэг бдал арилж, ажиллах хүчний хомсдолтой байтал, ажилгүй хүмүүсийн тоо их бдаг хачирхалтай зөрүү арилах бно. Төр засаг үүнд анхаарч ажиллах ёстой бх.

  • З
    Зочин

    Тооны хязгааргүй гэдэг нь буруу байх харин өөрсдөө ажил голоод халамжийн хэдэн төгрөг, эцэг эхийнхээ хангмжинд дулдуйдаж амьдарч ажиллах хүнгүй байгаа орон том бүтээн байгуулалтаа яаж хийх вэ, тооны хязгаартай, улирлын хувартай оруулаад ажлаа хийлгэх нь зөв байхаа их туйлшрах ч бас хэрэггүй дээ....

  • З
    Зочин

    Хөдөлмөрийн хуулиндаа өөрчлөлт оруулах. Ажил хийдэггүй, голж шилдэг, эцэг эхийн хангамж, өвөө эмээгийн тэтгэврийн мөнгийг шимэгчилж амьдардаг ажил хийдэггүй залуусыг албадан ажиллуулж бх талаар хуульд тусгах. Удаа дараа ажлаас хойргошиж зугтвал өндөр торгууль оноох, албадан ажиллуулах.

  • З
    Зочин

    Энэ тогтоолын төсөл өргөн барьсан хулгайчуудыг эргүүлэн татах гарын үсэг цуглуулцгаая

    • З
      Зочин

      Ок.

    • З
      Зөв дэмжинэ

      Эргүүлэн татахыг дэмжиж бна

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • З
    Зочин

    гаднаас ажиллах хүчин оруулж ирэх нь үөв тэнэг монголчууд залхуу чадваргүй шинжлэх ухаанд шамдахдаа дургүй

  • З
    Зочин

    өөр тэгээд яахийн монгол залуус чинь ажил хийх дургүй худлаа том трм юм ярьсан хүмүүс юу ч хийж чадөхгүй мэдлэг боловсролгүй мөртлөө нэг их зан Лам дуучин бөх хуульч судоаач л олон бна ийм хүмүүс улсыг хөгжүүлэх үү

  • З
    Зочин

    САЙНЗОРИГ ГЭЖ ТЭНЭГИЙН ТЭНЭГ .,ЗАЙЛУУЛАХ Ч БАГАДНАА.

    • З
      Зочин

      ene hamaagyee zailuul urgun barisan sarmagchin n,. harin ard n MCS geed tom akuul zahialaad suuj bnshd

  • З
    Зочин

    Тэнэг банзал

  • М
    М Ганбаатар

    Сайн эсэргүүцэж тэмцэх хэрэгтэй дамжиж бна

  • З
    ЗОЧИН

    ШҮҮРТ ЯНХАН ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙГАА БОЛ ЗӨВ